Японы зүүн хэсэгт цахилгаан түгээдэг эрчим хүчний Tokyo Electric Power (Tepco) компани хяналтын нутаг дэвсгэрээ таван хэсэг болгон хувааж ээлжээр өдөрт гурван цагийн хугацаанд цахилгааныг тасалж байх болжээ. Ийм хязгаарлалтыг ойрын хэдэн долоо хоногт хийнэ гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн удирдагч Тецухиро Хосоно (Tetsuhiro Hosono) хэлсэн байв. Одоо Tepco цахилгаан хэрэглэгчдийнхээ зөвхөн 75 хувийг цахилгаанаар хангаж буй ажээ.
Японы хойд бүсийг цахилгаанаар хангадаг Tohoku-Electric Power компани хязгаарлалт хийх хуваарийг зарлаагүй байна. Тэр нь аж үйлдвэрлэлийн сэргээн босголтын хурдаас хамааран хийгдэнэ гэж компани мэдэгдлээ. Газар хөдлөлтөөр тав гаруй цөмийн тогооны 11 нь ажиллагаагаа зогсоосон байлаа.