Францын Гадаад яамнаас мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Францын Гадаад яамнаас мэдэгдэл гаргажээ

Францын Гадаад болон Европын хэргийн яамнаас өчигдөр Гадаад харилцааны яаманд дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,  

“Монгол Улсын Их Хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох шийдвэр гаргаж, цаазаар авах ялыг бүр мөсөн халж буйг Франц Улс талархан сайшааж байна. Түүнчлэн, 2010 оны нэгдүгээр сард дээрх зорилгоор цаазаар авах ялыг түдгэлзүүлэх зарлиг  буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагад сэтгэл өндөр буйгаа илэрхийлж байна. Франц Улс нь тив дэлхийн хаана ч, бүхий л нөхцөл байдалд цаазаар авах ялыг халахын төлөөх өөрийн улсын болон Европын оруулах хувь нэмэр, үйл хэргээ тууштай үргэлжлүүлэхээ дахин нотолж байна хэмээжээ” гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж