Гишүүдийн төсвөөс студи байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Гишүүдийн төсвөөс студи байгуулна

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас үүдэн УИХ-ын гишүүд болон сэтгүүчлдийн дунд нэлээд маргаан өрнөж байсан. Иймээс УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй сурталчилдаг, хэвлэлийнхэнтэй хамтарч нээлттэй ажиллахыг үорьж байгаа. Харин үүний нэг хэлбэр нь УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба дотроо телеьиз, студитэй болох явдал аж. Студитэй болох ажлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү гардан хийж байгаа юм. Энэхүү студийн зорилго нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүний хэлсэн үг, санал бодлыг нь шууд бичих аж. Уг бичлэгээс хэвлэл мэдээллийн ажилчид авч ашиглах эрх нь нээлттэй байх гэнэ. Студийг байгуулахад УИХ-аас хөрөнгө гараагүй юм байна. Харин өнгөрсөн онд хууль сурталчлах хүрээнд гишүүн бүрийн төсөвт 10 сая төгрөгийг улсын төсөвт суулгасан хөрөнгөөс студи байгуулж байгаа аж. Гэхдээ 76 гишүүний зарим нь төсвөө зарцуулчихсан учир үлдсэн хөрөнгөөр нь студийн тоног төхөөрөмж авсан байна.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж