Газар хөдлөлт ба цунамийг дагалдаад шувууны томуу гэх гай бас Японд ирлээ. Тиба мужийн нэгэн шувууны фермд шувууны томуу илэрч 35 мянга гаруй тахиаг устгажээ. 860 мянган шувуу хатуу хяналтад орсон байна. Тиба муж нь Японы дотоодын зах зээлд тахианы мах, өндөг нийлүүлдэг хоёр дахь том нийлүүлэгч нь юм. Энэ өвөл Миязаки мужийн Оита, Кагосима, Симанэ ба Хоккайдо аралд шувууны томуугийн дэгдэлт гарч 12 фермын нэг сая тахиаг устгахад цэргийнхнийг дайчилж байлаа.
Ш.Мягмар