
Тиба мужийн Итихара үйлдвэрт гарсан баасан гаригийн түймрийн дараа “цацраг идэвхт бодис агаарт ихээр цацагдаж удалгүй тунадас болон бууна” гэсэн мэдээллийг цахим шуудангаар тараасан байв. Иймэрхүү мэдээлэл нь хүн амын тайван байдлыг алдагдуулах гэсэн худал зүйл. Интернэтийн хэрэглэгчид мэдээнд анхааралтай хандах ёстой гэж мужийн эрх баригчид мэдээлсэн байлаа.
Үүнтэй холбогдуулаад Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Эдано ням гаригт мэдэгдэхдээ Засгийн газар гадаад хэл дээрх мэдээллийнхээ чанарыг сайжруулах болно гэсэн байв.
Ш.Мягмар