Үндэсний хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Үндэсний хороо хуралдана

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 9 дүгээр хурал өнөөдөр 10.00 цаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болох аж. Хурлаар  нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлан, агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө, агаарын чанарын харьцуулсан мэдээ зэргийг хэлэлцэх аж. Хуралд Үндэсний хорооны гишүүд, мэргэжлийн албадын дарга, мэргэжилтнүүд оролцох юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж