Зукербергийн гөлөг “Facebook” хуудастай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Зукербергийн гөлөг “Facebook” хуудастай болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг болон түүний найз бүсгүй Присила Чэн нар хоёр сартай гөлөгтэй болжээ. Хосууд өөрсдийн гэр бүлийн шинэ гишүүнд “Бист” гэсэн нэрийг өгсөн байна. Шинэхэн эзэнтэй болоод удаагүй ч Бист гөлөг аль хэдийн өөрийн гэсэн Facebook хуудастай болжээ.

    Бяцхан залуу Бистийн хуудсан дээр түүнийг Ореган мужийн Грантс Пасст төрсөн, одоо Палто Алтод Марк болон Силлатай хамт амьдардаг хэмээн бичсэн байна. Түүнчлэн түүний хувийн сонирхолд эрхлэх, идэх зэрэг хөгжилтэй зуршлууд оржээ. Одоогийн байдлаар Бист 3,500 орчим Facebook фэнүүдтэй болсон бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Харин Бистийг Facebook хуудастай болсноос хойш бяцхан гөлгийг худалдаж авах саналууд Зукербергт олноор ирэх болсон байна. Харин Зукерберг өөрийн гөлгийг 7 тэрбум ам.доллараар үнэлжээ.
     

    Б.Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж