Олон улсын аянд дөрвөн хот нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Олон улсын аянд дөрвөн хот нэгдлээ

Дэлхий нийтээр 2010 оны дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хотжилт –эрүүл мэндийн асуудлууд “ сэдвийн дор тэмдэглэн “1000 хот 1000 амьдрал “ аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд дэлхийн  хотууд эрүүл мэндийн өдрийг дөрөвдүгээр сарын 7-11-ний өдөр тэмдэглэн өнгөрөөж байна. Аянд одоогоор нэгдэхээ илэрхийлж 600 хот бүртгүүлсэн. Манай орноос Улаанбаатар , Дархан , Эрдэнэт , Мандалговь хотууд нэгдэж үйл ажиллагааанд  нь идэвхитэй оролцохоо илэрхийлжээ. Дарханчууд аяны хүрээнд таван жилийн төлөвлөгөө гаргасан байна. Төлөвлөгөөнд зам тээврийн асуудалд түлхүү анхаарч утаа , хурд , согтуурлын хэмжээ хэмжигч багаж төхөөрөмжийг авчээ. Мөн нэг өдрийг архи,тамхигүй болгон зарлаж, авто машингүй өдрийг ч зохион байгуулахаар боллоо.

Ө.Чинзориг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж