Төмөр хатагтайг өөд болсны дараа юу?

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Төмөр хатагтайг өөд болсны дараа юу?

Холливудын домогт од Мэрил Срипийн тоглосон “Төмөр хатагтай” кино Европт нээлтээ хийн ид шуугиан тарьж байна. Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн тухай уг киног өнөөгийн тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон үзэн өөрийнхөө сэтгэгдлийг “BBC”-д ярьжээ. Тэрбээр Төмөр хатагтай хэмээн түүхэнд нэрлэгдсэн Маргарет Тетчерийг өөд болсных нь дараа энэ киног хийсэн бол илүү тохиромжтой байх байж хэмээн өгүүлэв. Гэхдээ Дэвид Камерон Мэрил Срипийн авьяас, чадварыг биширчээ. 

“Төмөр хатагтай” кинонд Маргарет Тетчерийн өтөлж хөгширч, ганцардан гуниглаж, талийгаач нөхрийнхөө хойноос гашуудан шаналж байгаа тухай илүүтэй үзүүлдэг ажээ. Тетчер одоо 86 настай, олны өмнө төдийлөн ил гаралгүй, нам гүм амьдардаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж