Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагас хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 8-13 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутаг,  Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 2-4 градус хүйтэн байна.

    Өглөөний 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж