Аргентины Ерөнхийлөгч хорт хавдар тусаагүй

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Аргентины Ерөнхийлөгч хорт хавдар тусаагүй

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез хорт хавдар огт тусаагүй гэнэ. Тус улсын урдаа барьдаг мэс заслын эмч нар Ерөнхийлөгчид бамбай булчирхайн мэс засал хийсний дараах шинжилгээгээр  хорт хавдрын ямар ч эс илрээгүй гэнэ. Эсийн судалгаагаар бамбай булчирхайд хорт хавдрын эс илэрснээс эхний онош хорт хавдар гэж гарсан гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Кристина Фернандез бамбай булчирхайн хорт хавдрын мэс заслын дараа өвчтөнүүдийн уудаг цацраг идэвхит йодын бэлдмэл уух шаардлагагүй болж байгаа ч үлдсэн амьдралынхаа турш гормоны эм уух ёстой гэнэ. Аргентины Ерөнхийлөгч өнгөрсөн бямба гаригт Оливос хот дахь өргөө рүүгээ явсан аж. Өнгөрсөн аравдугаар сард улиран сонгогдсон Ерөнхийлөгч Кристина Фернандез хорт хавдар туссан тухай мэдээ Аргентинчуудын санааг зовоож байсан ч мэс заслын дараах мэдээ олныг тайвшруулжээ. 58 настай Ерөнхийлөгчийг эмнэлэгт хэвтэж байхад хэдэн зуун дэмжигч, сонгогчид түүнийг тэнхрэхийг ерөөн, сэтгэлээр дэмжихээ илэрхийлэн эмнэлгийн гадаа зогсч байжээ. Хорт хавдар огт тусаагүй гэдгийг шинжилгээ харуулсны дараа Кристина мэс засал хийсэн эмч нарт, сэтгэлээр дэмжсэн иргэд, сонгогчид, найз нөхөд, хамтран зүтгэгчиддээ баярласнаа  “Twitter”-ээр илэрхийлсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж