Гэрэлтүүлгийн нэгдсэн системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлгийн нэгдсэн системд шилжинэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр зургаан дүүргийн гүйцэтгэгч компаниудыг шалгаруулжээ. Нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах, шинээр гэрэлтүүлэг хийхээр  таван тэрбум төгрөг зарцуулахаар төсвөлсөн. Энэ жил төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниуд энэ сарын 21-ээс ажилдаа орох юм байна.  Бид энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилт үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

    -Энэ жил нийслэлийн гэрэлтүүлгийг хийх гүйцэтгэгчийг сонгосон гэсэн?
    -Энэ ажлыг зургаан дүүрэгт хийх гүйцэтгэгчийг сонгосон. Тодруулбал,  Сүх­баатар дүүрэг Гэрэлтүүлэг чимэглэл ком­пани, Чингэлтэй дүүрэг Соёндрийм ХХК, Баянгол дүүрэг Цахилгаан тээвэр компани, Сонгинохайрхан Филипс гэрэлтүүлэг ХХК, Баянзүрх Холбоо трейд ХХК,  Хан-Уул Новелпетворк ХХК-ууд тус тус гүйцэтгэхээр болсон. Үүнээс гадна бид гэр хорооллыг гэрэглтүүлэх зорилгоор иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн айлын хашаанд нь гэрлийн шон босгох гэх мэт ажлуудыг зохион байгуулж байна.

    -Эдгээр компаниудыг хэрхэн шал­гаруулсан бэ?

    -Энэ жил төр хувийн хэвшил хамтран ажиллахаар болсон. Тиймээс зарим ажлыг хувийн хэвшлийн компаниудад даалгасан. Хотын гэрэлтүүлэгийн төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээг хариуцах байгууллагын тендерийг зарлаж Хотын дарга өөрийн биеэр танилцаж  дээрхи компаниудыг шалгаруулсан.

     -Эдгээр компаниуд хэзээнээс ажлаа эхлэх вэ. Мөн гэрэлтүүлгийг хаана хаана хийж байна вэ. Тодруулбал?

    -Энэ сарын 21-ээс эхлэхээр болсон. Дүүрэг бүрт гэрэлтүүлэг хийж байгаа. Ялангуяа гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн бидний албан байгууллага, аж ахуй нэгжийн гадна талбайн гэрэлтүүлгийг сайжруулах тендерийг зарласан байгаа. НЗДТГ-аас хотын төв гудамжуудын гэрэлтүүлгийг сайжруулах өнгө үзэмж нэмэгдүүлэхээр  төлөвлөсөн.  Мөн иргэдээс гэр хорооллын гэрэл­түүлэг шаардлага хангахгүй байгаа талаар гомдол ирж байгаа. Энэ талаар өнгөрсөн оны сүүлээр  Хотын даргын захирамж гарсан.

    -Гэр хорооллын бүх хэсэгт гэрэлтүүлэг хийх үү?-Хотын төвийн зургаан дүүрэг мөн  гэр хороололд гэрэлтүүлэг хийнэ. Энэ жил гэр хорооллын гэрэлтүүлэг хийхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх иргэд гудамж, хашаа хороогоор  нэгдэж гэрэлтүүлгийг хийхэд хамт­ран ажиллахыг уриалж байна.  Ерөнхий засвар шинэчлэлийн ажлыг дүүрэг бүр хариуцаж байгаа ч бид хяналтын үүрэг гүйцэтгэхээс гадна оролцож ажиллана. Тухайлбал Чингэлтэй дүүргийн хуульчдын гудамж, Хайлаастын эцсийн гудамж.

    -Энэ жил гэрэлтүүлэгт шинэчлэл хийж алсын зайнаас удирдах нэгдсэн системд оруулна гэж ярьж байсан. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
    -Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн төв­лөрсөн системд нэвтрэх  ажлын эхний шатны ажил өнгөрсөн жил хийгдсэн.  Энэ жил үргэлжлэн хийгдэнэ. Нэгдсэн систем нь нэг дороос хотын гэрэлтүүлгийг удирдах юм.  Гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын  самбаруудыг 2012 онд багтааж хийж гүйцэтгэхээр болсон.  Шинээр баригдаж буй гэрэлтүүлгийн ажил авто замын хөрөнгөөр хийгдэж байгаа.

     Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж