Муаммар Каддафи амьд байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Муаммар Каддафи амьд байж магадгүй

Арабын хэвлэл мэдээллээр Ливийн лидер агсан амьд байгаа, түүнтэй Абу Салимын залуус байнга холбоотой гэсэн цуу яриа Триполид тархаж байгаа талаар бичжээ. Сануулахад залуучуудын сүүлчийн эсэргүүцэл Ливийн шилжилтийн үндэсний зөвлөлийн дайчдад хамгийн хүнд хохирол авчирсан юм.

Нийслэлийн байшингуудын хана туурган дээр Жамахирийн үеийн “Бурхан,Муаммар, Ливи бол бүгд!” гэсэн алдартай үгтэй зургийг шөнө бүр нэмж зурах болжээ. Албан ёсны  мэдээгээр хурандаа Муаммар Каддафи 2011 оны аравдугаар сарын 20-нд Сирт хотоос зугтаж яваад алагдсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж