Карибын дээрэмчний шинэ постер нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Карибын дээрэмчний шинэ постер нийтлэгдлээ

Карибын
тэнгисийн дээрэмчин хэмээх бидний сайн мэдэх, үзэх дуртай киноны дөрөвдүгээр
анги
Pirates of the
Caribbean: On Stranger Tides
тавдугаар
сарын 20-нд АНУ-д нээлтээ хий
хээр болсон. Киноны бас нэгэн постер үзэгчдийн хүртээл
боллоо.

Найруулагчаар
нь Роб Маршал, продюссерээр нь алдарт Жерри Брукхаймер нар ажилллажээ. Гол дүрд
уламжлал ёсоор Холливуудын супер од, 2010 оны шилдэг жүжигчин Жонни Депп
тоглосон ба Пенелопе Круз мөн энэхүү кинонд гол дүр бүтээсэн байна.

Уолт Дисней кино компаниас 200
сая долларын өртөгтэй бүтээгдсэн тус киног 3D-гээр үзэх боломжтой гэнэ. Алдарт
найруулагч Жерри Брукхаймерын гурав дахь 3D кино нь энэ бөгөөд зураг авалтыг
Хавайн арлын орчимд хийсэн гэнэ. Дашрам дурдахад өмнөх гурван ангийн
найруулагчаар тасралтгүй ажиллаж эхэлсэн Гор Вербински энэ удаа тус кинонд
ажиллахаас татгалзсан байна. Мөн дөрвөн анги бүхий тус киноны гуравдугаар анги
"Ертөнцийн төгсгөлд"-ийг бусдаас нь хамгийн их буюу 300 сая долларын
өртөгтэй бүтээж байсан бол 2006 онд дэлгэцнээ гарсан хоёрдугаар анги нь хамгийн
их ашиг орлого буюу 1 тэрбум 66 сая долларын ашиг олж байжээ. Нийтдээ 2003
оноос өдгөөг хүртэл дөрвөн цувралыг 865 сая доллараар бүтээсэн бол өмнөх гурван
анги нь Уолт Диснейд 2 тэрбум 690 сая долларын ашиг өгсөн томоохон төсөл нь
болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж