Хятад АНУ-ын БХ стратегийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хятад АНУ-ын БХ стратегийг шүүмжилжээ

Хятадын коммунист намын төв хэвлэлд тус орны өндөр тушаалын цэргийн зүтгэлтний ярилцлага нийтлэгдсэн байна. Цэргийн өндөр тушаалтан АНУ-ыг Зүүн Азийн тогтворгүй байдлыг үүсгэгч гол буруутан гэжээ.  АНУ-ын цэргийн оролцоог Азид нэмэгдүүлэх гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үг Иран ба Хятадын эсрэг чиглэгдсэн хэмээн сонины өгүүлэлд онцолжээ. 

Хятадад суугаа ВВС-гийн сурвалжлагч  энэ материалыг Хятадын дээд удирдлагын дэмжлэгтэй нийтлэгдсэн байж магадгүй гэж үзэж байна. Цагаан ордон өмнө нь АНУ-ын батлан хамгаалахын шинэ стратеги Хятадын эсрэг биш хэмээн мэдэгдэж байсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж