Хиймэл хөхтэй бүсгүйчүүд шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Хиймэл хөхтэй бүсгүйчүүд шүүхэд хандав

Венесуэлийн 400 гаруй эмэгтэй Францад үйлдвэрлэсэн гэх хиймэл хөх суулгасан компанийн гадаа жагсч, мэс заслын мөнгийг буцааж олгохыг шаарджээ. Тэдгээр эмэгтэйчүүд хуурамч нэрээр хулхи бүтээгдэхүүн шахсан компаниас мэс заслын болон эмчилгээний зардлыг шаардаж шүүхэд хандах гэнэ. Венесуэлийн эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн шаардлага хангахгүй хиймэл хөх хийлгэсэн эмэгтэйчүүд хиймэл хөхийг улсын эмнэлэгт үнэгүй авахуулж болно гэж мэдэгдсэн авч, Засгийн газар уг зардлыг гаргахгүй гэжээ. Тэдгээр эмэгтэйчүүдэд гоо сайхны таван компани Францын Poly Implant Prothese буюу PIP хэмээх компанид үйлдвэрлэсэн гэх гоо сайхны эмчилгээний бус силикон суулгасан нь тогтоогдсон юм. PIP-ийн силикон хиймэл ивэрхий үүсгэсэн 1,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс хойш хиймэл хөхөө авахуулсан 30,000 гаруй эмэгтэйд Франц нөхөн олговор олгохоо мэдэгдсэн билээ. Уг бүтээгдэхүүнийг Европын хэд хэдэн орны зах зээлээс шахан гаргаад байгаа юм. Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо их Венесуэльд хичнээн эмэгтэй PIP-ын силикон хөх суулгуулсныг эмч нар тодорхойлж чадахгүй байгаа аж. Венесуэлийн гоо сайхны мэс заслын холбооноос гаргасан судалгаагаар жил бүр 35,000-40,000 эмэгтэй хөх томруулах мэс засалд ордог гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж