Орчин үеийн “Мартагдашгүй намар” бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Орчин үеийн “Мартагдашгүй намар” бэлэн болжээ

Сэтгэлд хоногшсон киноны хоёрдугаар ангийг хийх мода дэлгэрээд байгаа энэ үед “UBS” телевизийн уран бүтээлчид ч “Мартагдашгүй намар-2” киног бүтээжээ. Тэгсэн тус телевизийн уран бүтээлчид хэлэхдээ “Удахгүй нээлтээ хийх “Мартагдашгүй намар-2” киног хүмүүс хоёрдугаар анги нь гэж буруу ойлгоод байна. Энэ бол орчин үеийн хэлбэрт оруулсан “Мартагдашгүй намар” кино юм. Түүнээс биш 30 жилийн дараах үйл явдал гарахгүй, хоёрдугаар анги нь биш юм шүү” хэмээн хөтлөгч, жүжигчин Э.Гантулга албан ёсоор тайлбарласан. Тэгвэл орчин үеийн “Мартагдашгүй намар” кино энэ сарын 10-нд нээлтээ хийх гэнэ.  Өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа” зэрэг киног бүтээж байсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж