Ногоон намын ард Н.Энхбаяр байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ногоон намын ард Н.Энхбаяр байгаа юу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Э.Батбаяр: Ногоон намын ард  Н.Энхбаяр байгааг үгүй гэх газаргүй

    Монголын Ногоон Намын Ерөн­хий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг, МНН-ын Нийс­лэлийн намын зөвлөлийн дарга Х.Алтанцацрал, өмгөөлөгч Ц.Мон­гол  нар  УИХ-ын гишүүн Д.Энхбатыг намын болон гишүүдийн нэр хүндэд халдсан гэж үзэж Монгол Улсын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21,1 497-р зүйлийн 497,1 мөн 511-р зүйлийн 511,1 “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-ний тухай хуулийн 3-р зүйл 3,1-д заасныг үндэслэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хандсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн заалтыг үндэслэх болсон шалтгаан нь Д.Энхбат гишүүн хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл түгээсэн гэж үзжээ.

    -Намаас хөөгдсөн дарга Д.Энхбат нь МНН-ын нэр хүнд, намын гишүүдийг амьгүй албат гэх зэргээр дайрч гутаасан гэж үзжээ. Үүнээс үүдэн нам болон намын гишүүдийн нэр хүндийг сэргээх үүднээс 2008 оны сонгуульд МНН-ыг дэмжсэн нийт 75 мянган дэмжигчдийн нэрийн өмнөөс 75 сая төгрөг нэхэмжилж шүүхээр ялсан тохиолдолд тухайн мөнгийг байгаль орчноо сэргээх үйлд зориулах болжээ.  МНН-ын ээлжит бус Их Хурлыг энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хуралдуулсан. Энэ хуралдаанаар намын дарга Д.Энхбатыг намаасаа хөөж байгаагаа өнөөгийн байдлаар МНН-ын дарга гэгдэх Д.Басандорж, Монголын Ногоон намын Ёс зүйн хорооны дарга М.Чинзориг нар мэдэгдсэн. Гэ­­тэл талуудын хооронд ээлжит бус хурал нь хүчинтэй, хүчингүй гэсэн маргаан дэгдэж асуудлыг шалгуулахаар Ёс зүйн хорооны дарга М.Чинзоригийг  Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Үүний улмаас МНН-ын албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэх М.Чинзорг Д.Энхбатад хандаж. “Намын дарга Д.Энхбат, Э.Зоригт нарыг намаас хассан, ээлжит бус их хурлыг хуралдуулж, шийдвэр гарган, олон нийтэд мэдээлсэн нь Улс төрийн намын тухай хууль зөрчсөн байна. Уг алдааг залруулан цаашдаа намын дүрмийг ягштал мөрдөж ажиллахыг намын нийт гишүүддээ уриалъя” гэсээр уучлал хүссэн. Үүнээс болж чухам Д.Энхбат, Д.Басандорж хоёрын хэн нь тэгээд МНН-ын дарга вэ гэдэг нь эргэлзээтэй асуудал болсон. Д.Энхбатад на­мын тамга тэмдэг байгаа. Харин Д.Басандорж нар намын Онц Их Хурал хуралдуулж намаа аварна гээд байдаг. “Баатар цагаан хаан Герман хаантай байлдах гэнэ, мөн ч ширүүн зодоон болоно доо” гэдэг шиг. Гэтэл Нийслэлийн намын Зөвлөлийн дарга Х.Алтанцацралын хэлснээр МНН-ын ээлжит бус Онц Их хурлаас гаргасан шийдвэр бүхэн хүчинтэй. М.Чинзоригын хувьд үнэн сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй, гагцхүү шүүх цагдаад өгнө гэсэн дарамт ихээр ирсэн болохоор аргагүй байдалд орон “зөв харж инээж буруу харж уйлсан” аж. М.Чинзориг буруугүй юм бол шүүх цагдаа яагаад дарамт болж байгаа тухайд хариулт байсангүй тэрээр өөрөө хуралд ирээгүй. Нөгөөтэйгүүр Нийслэлийн намын Зөвлөлийн дарга Х.Алтанцацрал нь Д.Энхбатын сонгуулийн штабыг ахалж ажиллаж байсан аж.  УИХ-ын гишүүн бол­сон хойно нь бие төлөөлөгч, туслахын үүрэг гүйцэтгэж байсан нэгэн гэнэ. Энэ талаар хэлэхдээ тэрээр, “Би Д.Энхбаттай удаан хамтран ажилласан. “Хүлгийн сайныг унан байж, хүний сайныг нөхөрлөн байж танина” гэдэг биз дээ тийм л явдал болсон” гэсэн юм. Гэтэл ”хамт туулаад өнгөрүүлсэн цагаа дүгнэтэл, морио унаад үзлээ, нөхрөө таньж мэдлээ”  гээд асуудал нэгэнт тодорхой болсон гэжээ. МНН-ын зүгээс намын гишүүдийн чуулганыг зохион байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Д.Энхбатын намын байр”-ны гадаа жагсаал хийж намын тамга, бүртгэлийн гэрчилгээ, өмч хөрөнгөө бүгдийг буцааж авах болно гэсэн юм. Хоёрдугаар сарын 19-нд хуралдсан МНН-ын ээлжит бус Онц Их Хурлын хувьд 230 гишүүнтэй хуралдсан. Харин 2007 оны 11 сард МНН-ын Онц Их хурал хуралдахад 115 гишүүнтэй хуралдаж Иргэний холбооны Д.Энхбатыг намын даргаараа сонгож байсан. Гэвч түүний хэлдэг шиг манай нам 15 мянган гишүүнгүй. Өнөөдөр ердөө л 523 гишүүн албан ёсоор бүртгэлтэй байна. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд үйл ажиллагаа муу байсан болхоор элссэн гишүүд нь эргээд гарчихдаг байснаа ННЗ-ийн дарга нуусангүй. Харин МНН нь энэ хавраас эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж “Ногоон эмэгтэйчүүдийн холбоо”, “Ногоон залуучуудын холбоо”, “Ногоон цагдаа нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллага байгуулах болжээ.

    Харин энэ явдлын талаар намын тамга тэмдэг, бичиг баримтаа эзэмшиж буй эсрэг тал болох УИХ-ын гишүүн Д.Энхбат хариу тайлбар хийсэнгүй. Түүний өмнөөс МНН-ын хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батбаяр” өмнөх дүрмийн бус үйл ажиллагаа үргэлжилж байна” гэж хариулсан юм. Тэрээр, “Харин эдгээр хүмүүсийн ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байгаа тухайд одоогоор шууд батлах боломжгүй байгаа. Гэвч үгүй гэх газар байхгүй “гэсэн юм.
     

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж