32 айл орох оронгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

32 айл орох оронгүй болжээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд өнгөрсөн баасан гаригт шар усны үер буужээ. Үерт 32 айл өртөж орох оронгүй болсон байна. Азаар энэ үеэр хүний амь эрсдээгүй бөгөөд дуудлага ирсэн даруй аймгийн онцгой байдлын хэлтэс , аврах албаныхан шуурхай ажиллаж, иргэдэд тусламж үзүүлжээ. Жил жилийн хавар дулаан орох цагаар тулгардаг нэг том асуудал бол шар усны үер. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр  нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байгаагаас  40 орчим хувь нь  35-50 см орчим цастай байгаа аж.Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөж болзошгүй 2000 орчим айл өрхийн ихэнх нь  Баянзүрх , Сонгинохайрхан дүүрэгт байгаа аж.    

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж