Антарктидийн эргээс амьдрал олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Антарктидийн эргээс амьдрал олжээ

Атлантын далайн Антарктид тив хавийн эргээс эрдэмтэд бүлээн устай орчин олсон тухай LiveScience сэтгүүлд бичжээ. Экспедицийн ахлагч Алекс Рожерс энэ хавийн амьтад өөр гаригаас нисч ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Учир нь энд байсан амьтад далайн гүний бусад бүлээн устай орчны амьдаас ихээхэн ялгаатай байсан байна. Тиймээс эрдэмтэд энэ орчныг “Гээгдсэн ертөнц” хэмээн нэрлэжээ.

Хачин сонин амьтдын дотор үстэй хавч байсан бөгөөд энэ амьтан өөрийн цээж болон сарвуундаа бактер үржүүлэн, түүгээрээ хооллодог нь нарны гэрэл огт тусдаггүй далайн ёроолд идэх ургамал байдаггүйтэй холбоотой юм. Антарктидийн эрэг хавиас далайн гүний бүлээн устай орчинг 1999 онд анх олсон хэдий ч эрдэмтэд өргөн цар хүрээтэй экспедицийг арван жил гаруй хугацаанд бэлтгэсний дараа ийнхүү судалгаагаа эхэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж