90 кг жинтэй хавдраа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

90 кг жинтэй хавдраа авахуулжээ

Вьетнамын иргэн Нгуен Дуи Хэй баруун хөлөндөө байсан 90 кг жинтэй хоргүй хавдрыг мэс заслаар авахуулсны дараа биеийн байдал нь сайн байгаа талаар ВВС мэдээллээ. Эмч нар хавдрыг авахын тулд 12 цаг үргэлжилсэн мэс засал хийсэн байна. Мэс заслыг удирдан хийсэн америк эмч цалин аваагүй бөгөөд мэс заслын бусад зардлыг хандиваар олсон аж.

Одоо 31 настай Нгуен Дуи Хэй дөрвөн настайгаасаа эхлэн баруун хөлөндөө хоргүй хавдартай болсон бөгөөд 17 настай байхдаа хавдрын ургалтыг зогсоох мэс засал хийлгэсэн боловч амжилтгүй болжээ. Маш том хэмжээтэй хавдраас болоод тэрээр явж чаддаггүй, унтаж чаддаггүй байсан ажээ. Өнгөрсөн пүрэв гаригт Хошимин хотын France-Vietnam эмнэлэгт мэс заслыг амжилттай хийсний дараа Нгуен Дуи Хэйн гэрийнхэн баярласандаа уйлсан юм. Түүний мэс заслыг удирдан хийсэн америк эмч Маккей Мкиннон өмнө нь Румын улсын нэгэн эмэгтэйн 80 кг жинтэй хавдрыг мэс заслаар авсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж