Шинэ төрлийн динозаврын яс олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Шинэ төрлийн динозаврын яс олжээ

Германы Саксон мужийн палеонтолигичид 2005 онд Кремлинген (Cremlingen) хотоос олдсон динозаврын ясыг шинжлэн судлаад түүнийг өмнө нь олдож байгаагүй, далайн шинэ төрлийн динозавр болохыг тогтоосон тухай news.rambler.ru сайт мэдээллээ. Олон орны эрдэмтэд оролцсон судалгааны баг шинжилгээний үр дүнг PloS ONE сэтгүүлд бичжээ. Шинэ динозаврын төрлийг Acamptonectes densus гэж нэрлэсэн байна. Динозавр ойролцоогоор гурван метр урттай бөгөөд хурц шүд бүхий эрүүтэй байсан ажээ. Гадаад төрхөөрөө одоогийн дельфинтэй төстэй байсан гэж эрдэмтэд хэлжээ. Энэ динозаврын араг ясанд судалгаа хийхээс өмнө эрдэмтэд далайн динозаврууд юрийн галавын төгсгөл үед устаж үгүй болсон гэж үздэг байсан юм. Харин энэ динозаврын ясанд хийсэн судалгаа дээрх дүгнэлтэд эргэлзэхэд хүргэж байгаа аж. Учир нь динозаврын яс 130 сая жилийн настай байгаагаас далайн динозаврууд юрийн галавын дараагийн эрин үед амьдарч байсан гэж дүгнэхэд хүргэсэн юм. Энэ динозаврын араг ясыг 2013 оноос Брауншвейге музейд үзүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж