Дэлхийн зах зээлд нефтийн үнэ баасан гаригт буурсан тухай “Ассошиэйтед Пресс” мэдээлэв. Ирэх хоёрдугаар сард Brent Crude Oil маркийн баррель нефть Лондонгийн IСE (InterContinental Exchange Futures) биржид 113,06 ам.доллар байх юм. Нью-Йоркийн NYMEХ (New York Merchantile Exchange) биржид ирэх хоёрдугаар сард Light Sweet Crude Oil (WTI) маркийн баррель нефть 101,56 ам.доллар байх аж. Хэдийгээр Европын өрийн хямрал нефтийн бүтээгдэхүүний дуудлага худалдаанд сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханш өсөөгүй байна.
Н.Тунгалаг