Засгийн ордонд “үхэр” морилов

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Засгийн ордонд “үхэр” морилов

Өмнөд Солонгосын үхэрчид Хан Ми FTA худалдааны гэрээг цуцлан Америк үхрийн мах импортоор оруулж ирэхийг хориглох, дотоодын үхрийн махны үнэд зохицуулалт хийх, үхрийн тэжээлийн зардлаас улс төлөлцөх зэрэг олон шаардлагыг өчигдөр Засгийн газартаа тавьжээ. Тэд Засгийн газарт шаардлага тавихдаа үхрийнхээ хамт тэмцэж байна. БНСУ даяар үхрийн аж ахуй эрхэлдэг малчид 2000 гаруй үхрийг БНСУ-ын Засгийн газрын ордны гадаа “жагсаахаар” тус бүрийн орон нутгаас машинд ачин хөдөлсөн боловч цагдаа нар үхэр ачсан машинуудыг хурдны зам руу орох хөдөлгөөнийг хаасан байна.

Харин Чоннам аймгийн захиргааны байрны гадаа хүрч чадсан овсгоотой  үхэрчид хоёр үхрийг машинаас буулган захиргааны байрны хаалгаар оруулж  эсэргүүцлээ илэрхийлж амжжээ. Ийнхүү Чоннам аймгийн захиргааны ордонд үхэр “морилсон” байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж