Оюутнууд дөрвөн радио станцыг булаан эзлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Оюутнууд дөрвөн радио станцыг булаан эзлэв

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур хоёр оюутныг цагдаагийнхан хөнөөсөн хэргийг мөрдөх ажил сунжирч байгааг эсэргүүцсэн 100 орчим оюутан Чильпансинго мужийн төв Герреро хотод  дөрвөн радио станцыг эзэлсэн байна. 

Оюутнууд радио нэвтрүүлгийг таслан өөрсдийн шаардлагаа нэвтрүүлжээ. Өнгөрсөн сарын дундуур цагдаагийнхан дэлхийд алдартай  Акапулько амралтын газрын замыг хаасан оюутнуудын эсрэг гал нээж, хоёр хүний хөнөөжээ. Мөн энэ үеэр  шатахуун түгээгүүрийн станц шатаж, ажилтан түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд нас барсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж