Тимошенког өдөржин, шөнөжин хянаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Тимошенког өдөржин, шөнөжин хянаж байна

Экс-ерөнхий сайдын  өмгөөлөгч Сергей Власенко түүнийг Харьковын колонид эргэн очсоныхоо дараа Юлия Тимошенко бараг гурав хоног унтаж чадаагүйг хэлэв. Хорих байранд нь бүтэн хоногийн видео хяналт тавьж байгаа ажээ.

“Тимошенког басамжлан доромжлох ажиллагаа үргэлжилж байна. Украины сөрөг хүчний лидерийг доромжлох фашист төлөвлөгөө нь хэрэгжиж байна” хэмээн Власенко шоронгоос гарч ирээд мэдэгдлээ. Түүний хэлснээр экс-ерөнхий сайдад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаа бөгөөд хорих өрөөнд нь гэрэл тогтмол асааж байгаа ажээ. Саяхан эхийгээ эргэн очсон түүний охиныг шоронд оруулаагүй тухай мэдээлж байсан.

Энэ бүгдийн дараа эрх баригчид Тимошенкогийн охинд эхийгээ долоо хоногт хоёр удаа, өмгөөлөгч нь дуртай өдрөө эргэж байхыг зөвшөөрчээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж