Шинэ жилийн шөнө Арканзаст шувууд бөөнөөр үхжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн шөнө Арканзаст шувууд бөөнөөр үхжээ

АНУ-ын Арканзас мужид нэгдүгээр сарын 1-ний шөнө шувууд бөөнөөр үхсэн  тохиолдол гарчээ. Орон нутгийн Ан ба загас агнуурын албаны мэдэгдсэнээр  Биб (Beebe) хотын ойролцоо 200 орчим шувуу үхсэнд шинэ оны ёслолын буудлага нөлөөлсөн гэнэ.

Байгал хамгаалах албаныхан өнгөрсөн жилийн иймэрхүү тохиолдлын дараа хотод ёслолын буудлага хийхийг  хориглосон байсан ч хэн нэгэн нь хоригийг зөрчсөн бололтой.

Шинэ жилийн ёслолын буудлага нь шувуудыг айлган хонож буй газраас нь нисгэдэг гэнэ. Хар трупиал гэдэг шувуу харанхуйд зүг барихдаа муу учраас элдэв саад мөргөн үхдэг ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж