Испани гадаад дахь төлөөлөгчдийн газраа хаана

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Испани гадаад дахь төлөөлөгчдийн газраа хаана

Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Гарсия Маргальо (Jose Manuel Garcia Margallo) улсын зардлыг хэмнэх үүднээс автономи нийгэмлэгийн удирдлагад хандан гадаад орнууд дахь 200 орчим төлөөлөгчдийн газрыг хаах  санал тавьжээ. 1978 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу хил хязгаар түүхэн мужуудын хилтэй давхцдаг 17 автономи Испанид байдаг. Ийм арга хэмжээ авснаар жилдээ бараг 400 сая еврог хэмнэх боломжтой гэж эрх баригчид тооцоолжээ. Автономийн төлөөлөгчдийн газруудын төлөөлөгч нарыг тус орны дипломат газруудын бүрэлдэхүүнд оруулж болох гэнэ.

Испанийн шинэ Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах ээлжит шинэ арга хэмжээ авч эхэлсэн юм. Тэд татварыг ойрын хоёр жилд  нэмснээр улсын сан хөмрөгт 6,2 тэрбум еврогийн хэмнэлт гаргана гэж байгаа юм. Үүний зэрэгцээ хэт томорсон төрийн байгууллагуудын орон тоог цомхотгон 8,9 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах гэнэ. Төсвийн алдагдлыг 4,4 хувьд барихын тулд төсвийн алдагдлыг 21 тэрбум еврогоор бууруулах ёстой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж