Үндэсний зөвлөгөөний талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөгөөний талаар хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдэвт Үндэсний зөвлөгөөнийг 2012 оны хоёрдугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо хуралдуулах гэж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, дүүргийн төлөөлөл оролцохоос гадна Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын холбоод, клубийнхан ч дуу хоолойгоо өргөж, нийтдээ 400 гаруй төлөөлөгч чуулах ажээ. Уг зөвлөгөөнийг Зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр Биеийн тамир, спортын газарт болж, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр оролцон санал бодлоо солилцлоо гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж