Д.Болд морин хуурын цуглуулгатай болно

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Д.Болд морин хуурын цуглуулгатай болно

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд өөрийн “Монгол поп” цомгоо өнгөрсөн сард худалдаанд гаргасан. Өнөөдөр түүний цомог дөрөв дэх долоо хоногтоо борлуулалтаараа тэргүүлж, хитүүдийг тэргүүлж байгаа юм. Монголын хөгжмийн урсгалд Монгол поп хэмээх шинэ урсгалыг гаргаж ирж буй дуучин залуу машины цуглуулгаа морин хуурын цуглуулгаар сольж байгаа гэнэ. Тэрбээр автомашин, жижиг тоглоомон машин цуглуулах дуртай байсан бол одоо морин хуур цуглуулж эхлээд байгаа гэнэ. Одоогоор түүний морин хуурын цуглуулгад өвөөгийнх хоёр морин хуур, “Монгол поп” цомогтоо зориулж хийлгэсэн гурван толгойтой морин хуур байгаа аж. Тэрбээр цаашид цуглуулгаа арвижуулж, мастер, энгийн гээд олон янзын морин хууртай болохоор эрэлд гарчээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж