Филиппинд газрын нуранги үүсч, хүмүүс амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Филиппинд газрын нуранги үүсч, хүмүүс амиа алджээ

Филиппиний өмнөд хэсгийн бөглүү сууринд хэдэн өдөр дараалан орсон аадар борооны улмаас газрын нуранги үүсч, 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болсон талаар орон нутгийн удирдлагаас нь дөнгөж сая мэдэгдсэн тухай BBC мэдээллээ. Минданао арлыг өнгөрсөн сард мөн далайн шуурга дайрснаас болж 1,200 гаруй хүн амиа алдсан юм. Өнөөдөр болсон гамшигт үзэгдэл алтны жижиг уурхайд болсон байна. Арванхоёрдугаар сарын дундаас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний нуранги үүссэн гэж Компостела суурингийн дарга ярьсан байна. Нуранги орон нутгийн цагаар 15:00 цагийн орчим болжээ. Нурангид дарагдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд сураггүй болсон хүмүүсийг олох эрлийн ажил үргэлжилж байгаа гэнэ. Нуранги үүссэн суурин нь өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн л газрын нуранги үүсч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн газраас холгүй оршдог байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж