Германы Ерөнхийлөгч дуулианд холбогдов

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Германы Ерөнхийлөгч дуулианд холбогдов

Германы Ерөнхийлөгч Кристиан Вулффтай холбоотой дуулиан дэгдээд байна. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө бизнесмэн найзынхаа эхнэрээс 650 мянган ам.долларын зээл авчээ. Гэхдээ энэ тухайгаа Германы Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ олон нийтэд мэдээлээгүй аж.

Энэ тухай өнгөрсөн сарын 13-нд Германы "Bild daily" сонин анх мэдээлсний дараа К.Вулфф энэхүү хэрэгтэй холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Гэвч тэрбээр уржигдар "Bild daily" сонины эрхлэгчтэй дахин уулзаж, дээрх мэдээллийг дахиж олон нийтэд хүргэхгүй байхыг хүссэн талаар Германы "Sueddeutsche Zeitung" сонинд мэдээлжээ. Энэ бүхэн нь К.Вулффын нэр хүндэд тун халтай байгаа аж.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж