“Grand lady” ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Grand lady” ёслол боллоо

Зургаа дахь дугаараа уншигчдынхаа гар дээр тавиад буй “Гранд” сэтгүүл гуравдугаар сарын 11-ний өдөр “Чингис” зочид буудалд сэтгүүлийнхээ нээлтийг болон шилдэг эмэгтэй шалгаруулах “Grand lady-2010” ёслолын ажиллагааг  хамтатган зохион байгууллаа. Улс төр, урлаг соёл, бизнес, спортын алдартнууд нийлсэн 130 гаруй хүний хүлээн авалттай ёслолын ажиллагааны хамгийн сэтгэл додлуулсан мөч нь оны шилдэг таван эмэгтэйг шалгаруулах явдал байлаа.

Ингээд 2010 оны “Grand lady” нарыг танилцуулъя.

Улс төр:  НХХ-ийн сайд Төгсжаргалын ГАНДИ

Спорт:  Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Мөнхбаатарын БУНДМАА  

Соёл урлаг: Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын ХУЛАН

Хүмүүнлэг:  “MTS” группийн захирал Хайдавын ЖАВХЛАН

Бизнес:
  “АПУ трейдинг” компанийн захирал Пүрэвийн БАТЧИМЭГ

“Grand lady-2010” ёслолын ажиллагааны нэг том зорилго нь хүмүүнлэг үйлсийг хөхүүлэн дэмжих, буяны үйлсэд гар бие оролцдог хүмүүсийг илүүтэй дэмжих байсан гэж зохион байгуулагчид ярьж байв. Мөн “Grand lady” хүмүүнлэгийн клуб байгуулж байгаагаа ёслолын ажиллагааны төгсгөлд “Гранд” сэтгүүлийнхэн зарласан бөгөөд энд хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, бусдад сайхан сэтгэлийн буяны гараа сунгахыг хүсэж, зорьдог хэн ч болов элсэж болох ажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж