Ерөнхий прокурор эмгэнэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор эмгэнэл илэрхийллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Такүо Кидокоро, Япон улсын Ерөнхий прокурор Хироши Обяши нараар дамжуулан Японы ард түмэнд  эмгэнэл илэрхийллээ. Япон улсын Мияги мужид болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлсэн байна.Энэ хүнд үед Монголын ард түмэн Японы ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа бөгөөд байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, энэхүү хүнд сорилтыг зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна гэж ээ.

    Н.Түвшин

    Улсын Ерөнхий Прокурорын газрын
    Хэвлэл, Мэдээллийн алба
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж