Умард Солонгос Японыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Умард Солонгос Японыг буруутгав

Умард Солонгос “хүндэт удирдагч” Ким Чен Ир таалал төгсч, үнэлж баршгүй гарз хохирол амссанд эмгэнэл илэрхийлээгүйд Японы эрх баригчдыг буруутгажээ. Пхеньяны нэгэн өндөр албан тушаалтан Умард Солонгосын үндэсний телевизээр мэдэгдэл хийж, “Японы хөшүүн зан хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй” гэдгийг дурьдсан гэнэ. Дээрх мэдэгдлийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд нас барснаас хойш хоёр өдрийн дараа гаргажээ. Умард Солонгос уг мэдэгдэлдээ Японы Засгийн газар тус улсад амьдарч буй Солонгос иргэдийн холбооны гишүүдийг хүндэт удирдагчийн үхэлд эмгэнэл илэрхийлэхээр нутаг буцах зөвшөөрөл олгоогүй гэж шүүмжилсэн гэнэ. Умард Солонгосын эсрэг тавьсан Японы хоригт Солонгосчуудыг тус улсад нэвтрэх, мөн Япон руу дүрвэн гарсан иргэдийг буцаахыг хориглосон байдаг юм байна. 1994 онд Умард Солонгос удирдагч Ким Ир Сеныг таалал төгсөхөд эмгэнэл илэрхийлсэнгүй гэж Өмнөд Солонгосын эрх баригчдыг буруутгасан бөгөөд уг явдлаас болж хоёр орны харилцаа хэсэг хугацаанд зогссон билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж