1-р эмнэлэгт асгарсан мөнгөн усыг соруулсан байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

1-р эмнэлэгт асгарсан мөнгөн усыг соруулсан байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний мэс заслийн тасгийн хагалгааны өрөөнд байрлах багаж ариутгалын хатаалгын аппаратны мөнгөн ус агуулах гуурс 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13:26 цагийн орчимд хагарсан байна. Дээрх мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын цацраг химийн мэргэжилтэн онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Ганчимэг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГХУХАБ ахмад Ц.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Шуурхай бүлэг 105-ын тасгийнхан газар дээр нь очсон байна.Тэд асгарсан мөнгөн усыг соруулж, битүүмжилсэн нийлэг уутанд хийж, агаарын сорьц авч төв лабораторид шинжлүүлэхээр өгч хариу нь өчигдөр орой гарчээ. Урьдчилсан байдлаар шинжилгээгээр тухайн өрөөнд байх агаарын бохирдол хэвийн хэмжээнд байна гэж гарсан тул Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07/27 тоот тушаалын дагуу арга хэмжээ авч ажилласан байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж