Монголын 12 албан хаагч Японд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Монголын 12 албан хаагч Японд ажиллана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон улсад тохиолдсон газар хөдлөлт, /цунами/ далайн хүчтэй шуурганы гамшгаас эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд оролцох Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 12 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй аврах бүлгийг Япон Улсад илгээх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах, ой хээрийн түймэртэй тэмцэх салбарын 30 аврагчаас  Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, шадар дэслэгч Ц.Эрдэнэбилэгээр ахлуулсан 12 аврагчийг үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж байна. Тэдний Япон улс руу нисэх өдрийн тов маргааш гарна.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж