HTC компани гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Android-д суурилсан хамгийн сүүлийн үеийн смартфоны загвар “Thunderbolt”-ийг худалдаанд гаргахаар болсон тухай онлайн сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг HTC-ээс албан ёсоор баталгаажуулаагүй ч, мөн үгүйсгээгүй байна.
Саяхан уг смартфоны зай, цэнэгтэй холбоотой асуудал гарч, тус компани шуурхай арга хэмжээ авч эхлээд байсан юм. Харин асуудлаа HTC бүрэн шийдэж чадсан учир энэ сараас эхлэн Thunderbolt смартфоныг худалдаанд гаргах гэж байгаа ажээ.
Б.Энхцэцэг