Galaxy планшетийн “Wi-Fi” хувилбар гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Galaxy планшетийн “Wi-Fi” хувилбар гарна

Samsung компани Galaxy планшетийнхаа Wi-Fi  хувилбарыг худалдаанд гаргах гэж байгаа тухай интернэт эх сурвалжууд мэдээлжээ. Galaxy-ийн шинэ хувилбарыг 400 ам.доллараар худалдаалж магадгүй байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн АНУ-ын зах зээлд гарах төлөвтэй байна.

Galaxy Wi-Fi планшет нь 7 инчийн дэлгэцтэй, Android 2.2 үйлдлийн системтэй ажээ. Samsung компани уг планшетаа Android 3.0 үйлдлийн системтэйгээр үйлдвэрлэх тухай тодорхой мэдээлэл хараахан хийгээгүй байгаа ч удахгүй Galaxy 3.0 үйлдлийн системтэй болж магадгүй хэмээн эх сурвалжууд таамаглаж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж