Ливийн экс Ерөнхий сайдыг шилжүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ливийн экс Ерөнхий сайдыг шилжүүлнэ гэв

Тунисын Ерөнхийлөгч Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн дэглэмийн үед тус улсын Ерөнхий сайд байсан Багдади аль-Махмудиг Ливийн талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцжээ. Ливид айлчилж буй Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзуки “Багдади аль-Махмудиг шударга шүүхээр шүүж, хүн ёсоор хандахыг Ливийн тал батлан даах ёстой” гэж мэдэгдсэн байна. Тунисын Ерөнхийлөгч Марзуки, Ливийн түр Засгийн тэргүүн Мустафа Абдул-Жалилтай хамт хэвлэлийн хурал хийх үеэр сэтгүүлчдэд “Ливид ардчилал тогтоож, иргэний нийгмийн байгууллагууд бий болсны дараа экс Ерөнхий сайдыг шилжүүлэн өгнө” гэж мэдэгдсэн байна.  Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафи өнгөрсөн аравдугаар сард босогчдын гарт амиа алдсан билээ. Ливийн иргэд хурандаа Муаммар Каддафийн хүү Сэйф аль-Исламыг мөн шийтгэхийг шаардаж байгаа ч тус улсад шүүх тогтолцоог хараахан бүрдүүлээгүй байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж