Шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөлөө

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг, Улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий прокурорын туслах О.Чулуунбаатар, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат, Улсын ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Л.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх нар прокурорын тангараг өргөлөө.

Хуульд заасны дагуу прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд ийнхүү тангараг өргөснөөр төрийн тусгай албан хаагчийн үйл ажиллагааны баталгаанууд бүрэн хэрэгжиж эхэлдэг аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж