Хонгилд нуусан 15 настай охиныг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хонгилд нуусан 15 настай охиныг олжээ

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай 15 настай охиныг тамлаж байсан хэргийг шалгахыг үүрэгджээ. Цагдаа нар охиныг хадмынх нь гэрийн хонгилоос олсон бөгөөд  өлбөрч үхэх дээрээ тулсан байсан гэнэ. Ерөнхийлөгч Карзай уг хэргийг Дотоод хэргийн яаманд даатгасан бөгөөд шадар сайдад охиныг тамласан хэргийн цаана байгаа бүх этгээдүүдийг баривчлах тушаал өгсөн байна.

Сахар Гул хэмээх тэр охин долоон сарын өмнө  30 настай эртэй гэрлжээ. Охины эцэг эх хэдэн сарын турш харагдсангүй хэмээн мэдээлэл өгснөөр мөрдлөг эхэлсэн байна. Нөхөр нь түүнийг биеэ үнэлэхийг шаардахад дургүйцсэнээс болж түүнийг тамласан гэнэ.  Багланы цагдаагийн ажилтан Жавид Басхарадын мэдэгдсэнээр охиныг хадмынх нь гэрийн харанхуй өрөөнөөс гаргах үед гарынх нь бүх хумсыг авсан байсан ба ер хоол өгдөггүй байжээ. Мөн охин сулхан хоолойгоор нөхөр нь түүнийг зэрлэгээр зоддог байсан хэмээн хэлсэн байна. Цагдаа нар хадам эцэг эхийг нь баривчилсан боловч нөхөр нь оргон зайлжээ. Хуулийн байгууллагынхан охиноос тодорхой мэдээлэл авахыг хүсч байгаа боловч одоог хүртэл гүйцэт тэнхрээгүй байгаа юм байна.

Афганистанд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх тохиолдол зөвхөн үүгээр тогтохгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард охиноо өгөхийг зөвшөөрөөгүйгээс болж бүхэл бүтэн гэр бүлийг хүчлээр шүршсэн хэрэг гарсан билээ.

 Афганы Хүний эрхийг хамгаалах төвөөс явуулсан судалгаагаар 2011 оны эхний улиралд 1026 эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг гарсан бол өнгөрсөн жилд нийтдээ 2700 хэрэг бүртгэгдсэн байна.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж