Агаарын тээвэр, даатгалын хувьцаа буурч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Агаарын тээвэр, даатгалын хувьцаа буурч эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон газар хөдлөлтийн үеэр дэлбэрсэн цөмийн тархалтыг зогсоох арга хэмжээ авч байх зуур Азийн нисэх онгоц болон даатгалын компаниудын хувьцаа унаж эхэлжээ. Asia Pacific индекс  өнгөрсөн зургаан сараас хойш анх удаа 2.8 хувиар огцом унажээ. Японы Nikkei 225 үнэт цаас дунджаар 6.3 хувиар буурсан байна. Австралийн S&P/ASX 200 индекс нэг хувиар буурсан нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн доогуур үзүүлэлт юм. Өмнөд Солонгосын Kospi индекс 0.8 хувиар, Хонг-Конгийн Hang Seng индекс 0.6 хувиар буурсан бол Хятадын Шанхай Composite 0.2  хувиар өссөн байна.

    Токиод олон компанийн үнэт цаасны үнэ өнгөрсөн хоёр жилийн дунджаас  эрс буурсан аж.  Японд хоёр дах газар хөдлөлт болж, Fukushima Daiichi цөмийн станц дэлбэрснээс хойш Токиогийн Electric Power ганц ч ширхэг үнэт цаас арилжаагүй аж. Даатгалын компаниуд энэ бүх хохирол тэдэнд дамдуурал авчирна гэж айж байна. Даатгалын Tokio Marine-ийн үнэт цаас 16 хувиар, Fuji Fire & Marine компанийн үнэт цаас 5.5 хувиар MS&AD группын үнэт цаас  8.7 хувиар буурчээ. Canon 7.9 хувиар, Toyota Motor 6 хувиар, Nissan Motor 9.2 хувиар унасан байна.

    Сиднейн уран үйлдвэрлэгч компаниуд Японд цөмийн эрчим хүч алдагдсанаас дэлхий нийтийн хэрэглээ буурна гэж таамаглаж байна. Австралийн Energy Resources –ийн үнэт цаас 10.6 хувиар, Paladin 13.7 хувиар буурчээ. Австралийн даатгалын группын үнэт цаас 2.0 хувиар, Suncorp 1.2  хувиар буурсан аж.

    Сөүлд Hyundai Motor болон Hynix Semiconductor –ын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь Японы дийлэнх үйлдвэрлэлүүд зогсонги байдалд орсонтой холбоотой. Hyundai Motor 2.2 хувиар, Kia Motors-ын үйлдвэрлэл 1.7 хувиар өссөн байна.  Samsung Electronics 1.4  хувиар, Hynix 4.2 хувиар нэмэгдсэн бол LG 5.3 хувиар өсчээ. Гэвч иргэний агаарын тээвэр, хөлөг онгоцны тээврийн компаниудын үнэт цаас буурах хандлагатай байна. Өмнөд Солонгосын тээврийн томоохон компаниуд болох Korean Air 7.2 хувиар, Hanjin Shipping 5.8 хувиар буурчээ.
    Хонг-Конгод  Cosco Pacific  2.4 хувиар буурсан байна.

    Шанхайн ган үйлдвэрлэгчид Японы сэргээн босголт гангийн эрэлтийг өсгөнө гэж таамаглаж байна. Baoshan Iron & Steel-ын үнэт цаас 2.8 хувиар,  Wuhan Iron & Steel 2.2 хувиар өсчээ.Үүнтэй зэрэгцэн Shandong Gold Mining алтныхаа үнийг  1.1 хувиар, Zijin Mining 0.4 хувиар өсгөжээ. Харин үүний эсрэгээр иргэний агаарын тээврийн нислэгүүд саатсан байна. Хятадын Southern Airlines –ын үнэт цаас 0.7 хувиар, Air China 0.8 хувиар, China Eastern Airlines 1.2 хувиар буурсан байна.

    Тайваний Taiex индекс 0.9 хувиар буурчээ. Petrochemicals Японд болсон гамшгийн үр дагавар эрэлтийг нэмэгдүүлнэ гэж таамаглаж байгаа аж.  Formasa Plastics  4.5 хувиар, Formosa Petrochemical 3.9 хувиар өссөн байна.

    Өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөний зах зээлд иений ханш маш тогтворгүй байна.  Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ам.долларын ханш дээд тал нь 80.62 иен байсан бол одоо Нью Йоркын зах зээл дээр 81.84- 82.17 иений  хооронд хэлбэлзэж байна. Харин  нэг евро 114.45 иен хүрч 0.6 хувиар буурсан байна. Японы банк зах зээлийг тогтвортой байлгах үүднээс  15,000 тэрбум иенийг банкуудад байршуулаад байна.  Ливийн удирдагч Моаммар Каддафи улс орныхоо зарим хэсгийг хяналтандаа авснаа мэдэгдсэнээс хойш нэг баррел газрын тосны үнэ 113 ам.доллараас нэг ам.доллараар буурчээ.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж