Прокуроруудын холбооны удирдлагыг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Прокуроруудын холбооны удирдлагыг өөрчлөв

Өнгөрсөн долоо хоногт болсон Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөний үеэр Монголын прокуроруудын үндэсний холбоо /МПҮХ/-ны ээлжит бага хурлыг хийжээ. Энэ хурлаас МПҮХ-ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна.
Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, УЕП-ын Газрын мэдээлэл дүн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Ганзориг, Газрын хяналтын прокурор Х.Батчимэг, Төв аймгийн прокурор Б.Баян-Очир, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга Ц.Батболд нарыг сонгожээ.
МПҮХ-ны удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хурлаа хийж, холбооныхоо ерөнхийлөгчөөр Ц.Бямбацогт, гүйцэтгэх захирлаар Г.Ганзориг, нарийн бичгийн даргаар Х.Батчимэг нарыг баталсан байна.
Тус холбоо Олон улсын прокуроруудын холбооны гишүүн байгууллага бөгөөд өөрийн үйл ажиллагааг нээлттэй, илт тод явуулж, прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад сургалтад хамруулах зорилтыг тавиад байгаа аж.

Б.ГАЛ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж