“Монгол Улсын төрийн байгууллагын өнөөгийн тогтолцоо, цаашид төгөлдөржүүлэх боломж, арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Удирдлагын академиас зохион байгууллаа. Онол практикийн бага хуралд Удирдлагын академийн танхимын эрхлэгч С.Зулфикар “Парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс: харьцуулалт, давуу ба сул тал”, Ч.Энхбаатар “УИХ-ын үйл ажиллагаанд “рациональ парламентаризм”-ын журмыг нэвтрүүлэх нь”, МУИС-ын Улс төр судлалын тэнхимын багш Ц.Батболд “Засаглалын механизмын мөн чанар”, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгчийн институцид “эрх зүйт ёс”-ны үүднээс хандах нь”, УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн тогтолцоо: шинэчлэлийн асуудал”, Х.Тэмүүжин “Сонирхлын зөрчлийн тусгайлсан хууль ба төрийн албаны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт улс төр судлаачид болон намуудын төлөөлөл оролцож, хамгийн их анхаарал татсан сэдэв нь сонгуулийн хуулийн шинэчлэл, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслүүд байв. хэлэлцүүлэгт оролцогсод дээрх сэдвээр илтгэгчдээс асуулт тавьж, хариулт аван өөрсдийн санал бодлыгхэллээ.
Б.ЗАЯА