ОХУ-ын Тувад газар хөдлөл давтагджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Тувад газар хөдлөл давтагджээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Тувад Рихтерийн шаталбараар 9,5 баллын хүчтэй газар хөдөлснөөс хойш чичирхийлэлт, газар хөдлөл давтагдсаар байгаа аж. Энэ чичиргээ Туватай хил залгаа Монгол Улсын Увс, Завхан аймагт сулавтар мэдрэгдэж буй ажээ. Тувагийн Бүгд найрамдах улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм. Шинэ оны эхний өдөр Каа-Хемийн районы Сарыг-Сеп сууринаас зүүн хойш 130 км-т 4,2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хохирол, сүйрлийн талаар мэдээлэл ирээгүй болохыг Тувагийн Онцгой байдлын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Луйза Севил мэдэгдсэн байна.

Хэдийгээр газар хөдлөлтийн хүч суларч байгаа ч нэгдүгээр сарын 1-ний өглөөнөөс эхлэн газрын гүнээс дүнгэнэх чимээ сонсогдож буйд Каа-Хемийн иргэд түгшиж байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж