Санал авах өдөр өнөөдрөөр дуусна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Санал авах өдөр өнөөдрөөр дуусна

Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авах ажлыг энэ сарын эхнээс авч эхэлсэн бөгөөд олон нийтийн санал авах хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай гэж үзэж байгаа болон ямар өөрчлөлт оруулах талаар саналаа өнөөдрийн ажлын цагт багтаж өөрийн оршин сууж буй дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд бичгээр, Улсын Их Хурлын www.parliament.mn хуудсанд цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж