Манилад 500-аад хүн салютад өртөж гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Манилад 500-аад хүн салютад өртөж гэмтжээ

Филиппинийн Манила хотод шинэ оныг угтахаар цугларсан хүмүүс хэдэн арван мянган салют буудуулснаас 500 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Шинэ жилийн ёслолын буудлагын үеэр 476 хүн гэмтэж бэртсэний 454 нь тэсэрч дэлбэрдэг зүйлд өртөж, 18 нь салютны тэнэсэн суманд өртсөн байсныг эмч нар мэдэгджээ. Гэмтэж бэртсэн тэдгээр хүмүүсийн дөрөв нь салют залгиж орхисон гэнэ. Филиппинд баяр наадмын үеэр салютанд өртөж, гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгддэг ч энэ онд өмнөх жилийнхээс ч олон хүн өртсөн талаар албаны хүмүүс ярьжээ. Галын наадмаас болж хотод үзэгдэх орчин муудсан тул Манила хотын нисэх онгоцны буудал зарим нислэгийг цуцлах хүртэл арга хэмжээ авсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж