Грекийн ерөнхий сайд мэдэгдэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Грекийн ерөнхий сайд мэдэгдэл хийжээ

Грекийн ерөнхий сайд Лукас Пападемос шинэ оны эхний энэ өдрүүдэд мэдэгдэл хийжээ. Энэ нь өнгөрсөн оноо эргэн нэг харсан, алдаа оноо юундаа байсныг шүүн тунгааж, угтаж буй он жилүүдэд улс орны амьдрал хэрхэн өөрчлөлт орж болох тухай ажээ. Грек улс нь 2009 оноос хойш эдийн засгийн хямралд өртөж эхэлсэн ба тус улсын өрийн хямрал “Еврозон”-ын орнуудад мөн нөлөөлсөн юм. Энэхүү эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Грекийн ерөнхий сайд асан Георги Папандреу үүрэгт ажлаа одоогийн ерөнхий сайд Лукас Пападемост хүлээлгэн өгсөн билээ. Одоогийн ерөнхий сайдын гол үзэл баримтлал нь еврог хэрэглээнээс гаргахгүй байх ажээ. Тэрээр “Бид өнгөрсөн онд маш хатуу ширүүн  асуудлуудтай тулгарсан. Тиймээс энэ эдийн засгийн хямралаас гарахаар маш их хичээж байгаа бөгөөд цаашдаа ч улам хичээх хэрэгтэй. Бид “Евро зон”-д үлдэх хэрэгтэй. Хамтдаа урагшлах боломж байна” хэмээн мэдэгдсэн байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж