Toshiba iPad 2-ийг бут цохино

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Toshiba iPad 2-ийг бут цохино

Toshiba компани Apple-ийн “iPad 2”-ийг өөрийн цоо шинэ бүтээгдэхүүний үнэ чанараар бут цохино гэлээ. Toshiba компани хамгийн сүүлийн үеийн цоо шинэ онцлог бүхий планшетаа үйлдвэрлэсэн байна. Тус компаний зүгээс хийсэн мэдэгдэлд шинэ планшетад илүү олон онцлог, шинэлэг зүйлсийг шингээж өгснөөрөө Apple-ийн тэсрэлт хийн гарч ирсэн iPad 2-оос ч илүү амжилтанд ойрын хугацаанд хүрнэ гэж үзсэн байна. Toshiba-ийн шинэхэн планшет жингийн хувьд iPad 2-оос арай хүнд ч гэсэн үзүүлэлтээрээ илт давуу учир үйлдвэрлэгчид нь үүнийг асуудал болгон авч үзэхгүй байна.

Гэхдээ яг одоогийн байдлаар технологийн зах зээлд Apple-ийн iPad 2 ноёрхож байгаа билээ. Хоёр дахь үеийн iPad планшет нь өмнөх загвараасаа харьцангуй хөнгөн бөгөөд нимгэн болсон ба техник хангамжийн хувьд ч төгс болсон. Харин Toshiba-ийн шинээр гаргах планшет нь 10 инчийн дэлгэцтэй, 2 цөмт NVidia Tegra 2 процессортой байх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж